Ерөнхий нөхцөл

ОРОЛЦОГЧИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Төсөлд оролцогч нь зөвхөн хуулийн этгээд байх бөгөөд төслийн саналыг энэ удирдамжид заасны дагуу ирүүлнэ. Төсөлд 3 хүртэлх хуулийн этгээд түншлэлээр оролцож болно.

3.2Төсөлд оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангана:

  • 3.2.1Оролцох хүсэлтээ илэрхийлж, төслийн баримт бичгийн төлбөрийг төлсөн байх;
  • 3.2.2Сонгон шалгаруулалт зарлах өдрийн байдлаар татварын хугацаа хэтэрсэн өргүй байх /гадаад улсын хуулийн этгээд бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт/;
  • 3.2.3Хугацаа хэтэрсэн зээлийн болон шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;
  • 3.2.4Оролцогчийн санал болгож байгаа төслийн төсөвт өртгийн 20 ба түүнээс дээш хувийн өөрийн хөрөнгөтэй, төсөлд дангаар санал ирүүлсэн бол сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь төслийн төсөвт өртгөөс дээш, төсөлд түншлэлээр санал ирүүлсэн бол түншлэлийн гишүүдийн сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж нь төслийн төсөвт өртгөөс дээш байх.

3.3Түншлэлийн гишүүн бүр энэ удирдамжийн 3.2.2, 3.2.3-т заасан шаардлагыг тус бүр хангана.

3.4Сонирхогч этгээд нь төслийн талбай, байршил, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах болон төслийн санал бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг авч болно. Ажлын талбайтай танилцах зардлыг сонирхогч этгээд өөрөө хариуцна.

3.5Оролцогч нь баримт бичгийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

3.6Энэхүү удирдамжийн аль нэг шалгуур үзүүлэлтийн босго оноонд хүрээгүй санал нь ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ.

Сэлбэ хот

Оролцогч байгууллага бүртгүүлэх

Бүртгэлтэй бол нэвтэрнэ үү